МанхваБААТРЫН ДУУЛАЛ
Ode of the brave
[<Ганцаарчилсан түвшин ахилт Бүхнийг мэдэгч уншигчийн үзэл>, <Төмөр цуст анч нохойн өшөө авалт >, <Намайг сонго: Төгсгөлгүй гача > зэрэг бүтээлүүдийг туурвисан Redice Студийн шинэ бүтээл!] Арван жил хоньчноор. Арван жил тулааны талбарт. Арван жил түүхэн дэх хамгийн аюултай алуурчдын нэгээр... Энэ бол Хэйдений уудам талд хоньчин явсан тулааны мастер — очсон газар бүрдээ үхэл дагуулдаг "Ган Жинч" болон үхсэн Рики хүүгийн түүх юм. Гал ба ган, цус, үхлийн өмхий үнэр, орилоон хашхираанаас өөр юу ч үгүй амьдралыг туулсны эцэст тэрээр зэвүүн эзгүй талд ганцаардан насан эцэслэдэг. Зун зуун жилийн дараа, дайн дажин нэгэнт төгссөн тайван дэлхийд тэрээр нэгэн сурвалжит гэр бүлийн гурав дахь хүү болон дахин мэндэлнэ. Түүнийг үхлийн жинч болгон хувиргасан тэрхүү дайн үнэхээр тийм их үнэ цэнтэй байсан гэж үү? Академид суралцах хугацаандаа Рики Адал явдалтай цэрэг болж, амьдрал болон дайны жинхэнэ утга учрыг хайхаар шийднэ.