📢 PREMIUM ЭРХ ХЯМДАРСАН БАЙГАА ТУЛ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙГЭЭД ХҮССЭН НЭГ ЗУРАГТНОМОО САЙТАД НЭМҮҮЛЭЭРЭЙ
Бяцхан барыг Хэрэм өсгөнөManhwa
StatusOngoing
TypeManhwa
Rating★ 9 / 10
Views96
Updated

Бяцхан барыг Хэрэм өсгөнө

The Squirrel Will Raise the Baby Tiger

DramaAdventureFantasyRomanceComedySlice of lifeSchool

Амьдрал төлөвлөснөөр хэзээ ч явдаггүй гэдгийг би дэндүү эрт ухаарсан юм. “Май, хорь дахь дүүгээ аваарай.” Лурубел Дерамс бол хайр халамж, эв найрамдлаараа алдартай хэрэм гэр бүлийн ууган охин. Түүнд хэлхсэн зайдаснаас ч олон дүү нар, дааж давшгүй их ажилтай үйлчлэгч аав, бас бие нь тун чиг сул дорой хэрнээ ажлаа хойш тавьж үл чадах ээж бий. Гэвч амьдрал нурууг нь нугалж байсан ч Дерамсын гэр бүлийн ууган охин өнөөдөр ч бас ажилдаа гарна. “Чи тэр цуурхлыг сонссон биз дээ? Гүн Күн Рассел Блантигер тулааны талбарт ах нь амиа алдсаны дараа энэ хэргэмийг өвлөж авсан гэнэ лээ. Дараа нь цорын ганц зээ дүүгээ өргөж авсан гэсэн. Тийм учраас л гэрийн багш хайж байгаа байх.” Гүн Күн Рассел Блантигер. Хойд зүгийн хаан хэмээн алдаршсан эр. Тэрбээр их гүнтний язгууртны хүчирхэг эрх мэдлийг гартаа атгасан, язгууртнуудын дундах язгууртан байв. “Гэхдээ над шиг дутуу дулимаг багш яаж тийм хатуу чанга айлд ажиллаж чадах юм бэ?” Тийм газар луу болгоомжгүйхэн орвол бүтэн биетэй гарч ирж ч чадахгүй байж мэднэ. Маш болгоомжтой байх хэрэгтэй. “Цалин нь тавин алтан зоос гэнэ лээ.” “Би хаашаа очих хэрэгтэй вэ?” “Та гэрлэх тухай бодож үзэж байсан уу?” “Би гэрлэх бодол огтхон ч байхгүй ээ. Блан цайздаа маш, бүр маш удаан хугацаагаар ажилламаар байна!!” “Тэгвэл надтай сүй тавибал ямар байна?” Өршөөгөөрэй? Би дөнгөж сая юу сонсчих вэ?

💬 Comments