
Тэг Цэг
- Зохиолч
- Tengri/Izuru
- Орчуулагч
- Tengri/Izuru
- Төлөв
- Гарч байгаа
- Бүлэг
- 4
- Үзэлт
- 25
Товч агуулга
Эрхэс тивийн хүүхэд бүр арван долоон насандаа Тэнгэрийн Чулуунд алгаа наан, хувь заяагаа хүлээн авдаг. Хэн нэг нь сэлэмчин, хэн нэг нь харваач, хэн нэг нь Хамгаалагч/Танк болно. Хүн бүр Түвшин 1-ээс эхэлдэг. Харин Шаргал хотын өнчин хүү Тэмүүлэн ганцаараа Түвшин 0 байлаа. Анги ч үгүй, ирээдүй ч үгүй. Түүнд ердөө хоосон хуудастай хуучин дэвтэр л бий. Дэвтрийн эхний хуудсан дээр түүний өөрийнх нь гар бичмэлээр хоёр үг бичээстэй: Бүү итгэ. Дүү Сувдааг нь Саарал Хатаах хэмээх эмчилэгдэх боломжгүй өвчин аажмаар чулуу болгож байна. Түүнийг аврах цорын ганц эм нь тэнгэрт тулсан Мянган давхартай Цамхгийн тавьдугаар давхарт ургадаг гэнэ. Тэр цамхгийн оргилд хүрсэн хүн бүх хүслээ биелүүлнэ гэж домогт өгүүлдэг. Түвшин нь хэзээ ч ахидаггүй хүү найзуудынхаа хамт цамхаг өөд алхам алхмаар авирна. Тэдний замд таван улсын хүчирхэг анчид, нууцлаг гильдүүд, дайн, хагацал, мөн хэн ч санадаггүй нэгэн үнэн хүлээж байна. Дэвтэр яагаад түүний гар бичмэлээр бичигдсэн бэ? Ертөнцийн түүх яагаад тавин жил тутам цагаан хуудастай болдог вэ? Мөн цамхгийн оргилд үнэхээр юу байдаг вэ?